Багдадад мэдээллийн төв байгуулна

2015 оны 09 сарын 27

“Исламын улс”-ын эсрэг тэмцлийг зохион байгуулах мэдээллийн төвийг Багдад хотод бий болгохоор Орос, Сири, Ирак, Иран улсууд тохиролцсон байна. Эдгээр дөрвөн улсын Жанжин штабын төлөөлөгчид энэ төвийн бүрэлдэхүүнд орох аж. Ойрхи Дорнодын бүс нутаг дахь байдлын тухай, тэр дундаа “Исламын улс”-ын эсрэг тэмцэхэд зориулсан мэдээлэл цуглуулж, боловсруулж, нэгтгэж, дүн шинжилгээ хийх нь тус төвийн үндсэн үүрэг байх аж. Төвийг нөхөн сонгох зарчмаар дээрх дөрвөн улсын зэвсэгт хүчний офицер тэргүүлнэ. Гурван сар болоод нөхөн сонгууль хийж байх гэнэ. Ойрын гурван сард Иракийн талын хүн төвийг удирдахаар тохиролцжээ.“Исламын улс”-ын эсрэг хийх тэмцлийн ажиллагааг шуурхай төлөвлөж байх Зохицуулах хороог энэ төв мэдээллээр хангах үүрэг хүлээнэ.