Иргэн байх эрхийг Канадад анх удаа цуцлав

2015 оны 09 сарын 27

Алан хядах ажиллагаа үйлд­сэний учир ял шийтгүүлсэн хүний иргэний эрхийг нь Канад анх удаа цуцлав. Аллага үйлдэх гэж оролдсоны улмаас Квебект на­саараа хоригдох ял эдэлж буй Иорданий иргэн Закариа Амарын тухай ярьж буй хэрэг юм.Тэрбээр дүрвэгсдийн тухай шинэ хууль мөрдөж эхэлснээс хойш Канадын иргэн гэж тооцогдохоо больсон анхны хүн болсон байна. Түүнийг ой­рын үед Иордани руу явуулах аж. Тавдугаар сарын 29-нөөс хүчин төгөлдөр болсон хуульд зааснаар алан хядах ажиллагаанд оролцож, таг­нуул хийж, урваж, Канадын цэр­гийнхэнд халдсан хэмээн бу­руутгагдсан этгээдүүдийн ир­гэн байх эрхийг нь хасах эрхийг Канадын эрх баригчид эдлэх бол­жээ. Хуулийн энэ заалт зөв­хөн давхар иргэншилтэй хүнд л үйл­чилнэ.