Меркель, Олланд хоёр өөр өөр байр суурьтай байна

2015 оны 09 сарын 24

Улс оронд нь болоод байгаа зөрчилдөөнийг шийдвэрлэх асуудлаар  болж буй яриа хэлэлцээнд Сирийн Ерөнхийлөгч Башар Асад оролцож байх ёстой гэж Германы Канцлер Ангела Меркель үзэж байна.  Нөхцөл байдлыг авч хэлэлцэхэд Орос, Америк төдийгүй Иран, Саудын Араб ч оролцож байх нь зүйтэй гэж тэрбээр хэлжээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд түүнээс өөр байр суурьтай, ирээдүйн Сирид одоогийн удирдагч Башар Асадад нь гишгэх газар байхгүй гэсэн бодолтой байгаа аж.