Японд гамшиг нүүрлэв

2015 оны 09 сарын 24

Бороо үргэлжлэн орсноос голуудын ус эргээсээ хальж, хэд хэдэн хот үндсэндээ усанд автаад байгаа тул үер, хөрсний гулгаа үүсэх аюулаас сэрэмжлүүлж наад зах нь 23 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээр Японы эрх баригчид шийдвэрлэв. Хүмүүсийг хүлээж авч байрлуулах 20 төв бэлэн болжээ. Хамгийн их аюул Шикоку аралд заналхийлж буй аж. Энд цагт 123 мм тунадас унасан нь ховорхон тохиолдол гэнэ.Япон тэнгист дэгдсэн “Этау” болон Хоншю арлын зүүн эрэгт хөдөлсөн “Кило” хар салхины улмаас энэ сарын эхнээс л Японд бороо цутгаж буй юм. 40 гаруй ам километр талбай нь усанд автсан Зёсе хот гойд хохирол үзэж буй аж. Хувийн олон арван сууц усанд  живж, нийт дүнгээрээ 11 мянган байшин эвдэрчээ. Тэдний дотор одоо хэр нь цахилгаангүй байгаа байшин цөөнгүй аж. Одоогоор долоон хүний амь үрэгдэж. 40 гаруй хүн хохирол амсаад байгаа юм байна.