Япон улс Оросын Ерөнхийлөгчийг айлчлуулах хүсэлтэй

2015 оны 09 сарын 24

Оросын Ерөнхийлөгчийг энэ онд тохиромжтой цагт нь Японд айлчлуулах бэлтгэл ажлыг үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэж Японы Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга хэлснийг мэдээллийн “Киодо” агентлаг мэдээлжээ. Тэрбээр Японы Гадаад хэргийн сайдын Москвад хийсэн айлчлалыг тайлбарлах зуураа ийн хэлсэн байна. Япон, Орос улсууд нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаа шийдвэрлэх арга замыг хайхын тулд яриа, хөөрөөгөө одоо үргэлжлүүлэх ёстой гэж тэр хэлжээ. Оросын Гадаад хэргийн сайдтай хийсэн хэлэлцээнийхээ талаар Гадаад хэргийн сайд Кишида өчигдөр өглөө Ерөнхий сайддаа илтгэжээ.