Сирийн сөрөг хүчний дайчдыг Америк бэлтгэж байна

2015 оны 09 сарын 24

Өөрсдийнх нь бэлтгэсэн дайчид “Аль-Кайда”-гийн Сирийн салбар болох “Фронт ан-Нусра” руу зэвсгээ бариад очсон гэх мэдээллийг АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлал няцаав. Ямар ч байсан үүнийг нотлох баримт, гэрчлэх зүйл байхгүй аж. Шинэ Сирийн армид өгсөн зэвсэг, төхөөрөмж, түүний хяналтад байгаа  гэж Төв командлалын гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна. Сирийн дайчдыг (Засгийн газрын нь армийнх биш) бэлтгэх ажлыг эвсэлд орсон түншүүд, тухайлбал Турк, Иордантай АНУ хамтран хийж байгаа юм байна. Пентагоны мэдээлснээр бол сургалт дууссаны дараа 70 орчим дайчин Сиридээ эргэж очжээ. Тэд эвслийн удирдлагад орж тулалдахгүй, Лалын аядуу бүлэглэлүүдийн бүрэлдэхүүнд орох аж.

Сирийн сөрөг хүчнийг байлдаанд бэлтгэх хөтөлбөр тавдугаар сараас хэрэгжиж эхэлжээ. Дайчдыг бэлтгэхэд оролцохоор АНУ-ын цэргийн 400-гаас доошгүй сургагч Турк, Иордан улсад очоод байгаа юм байна. Эмнэлгийн тусламж үзүүлэх, байлдааны тактик, галт зэвсэг, радио дамжуулагч хэрэглэх зэргийг сургалтын хөтөлбөрт оруулжээ. Бэлтгэгдсэн дайчид олж авсан мэдлэг дадлаа Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн эсрэг хэрэглэдэг аж.