Алексис Ципрасын эвсэл Засгийн газраа байгуулна

2015 оны 09 сарын 21

Ерөнхий сайд асан Алексис Ципрасын тэргүүлсэн зүүний радикал хүчний эвсэл энэ сарын 20-нд Грект болсон Парламентын ээлжит бус сонгуульд 35.4 санал авчээ. Ингээд тус эвсэл Парламентад 145 суудалтай болж буй  аж. Гол өрсөлдөгч, баруун төвийн “Шинэ ардчилал” нам 28.09 хувийн (75 суудал) санал авч, Парламентад 18 суу­дал авахаар болсон хэт барууны “Хриси Авги” нам гуравт орсон байна.СИРИЗА болон “Тусгаар тогтносон гре­күүд” нам хамтдаа Парламентад 155 депу­тат­тай болсноор олонх болж буй бөгөөд 300 гишүүн­тэй, нэг танхимт Парламентад доод тал нь 151 суудалтай байж Засгийн газраа бүрдүүлэх учиртай аж.

Бүр оюутан байхдаа л “хар хурандаа” нарын дарангуйллын эсрэг тэмцэлд оролцож явсан 63 настай Василис Левендисийн толгойлсон Төв ч  үзэлтнүүдийн холбоо Парламентад есөн суудал авчээ. СИРИЗА-гаас гарсан хүмүү­сийн байгуулсан, Эрчим хүчний сайд асан Па­най­отис Лафазанисийн тэргүүлсэн “Ардын нэг­дэл” нам гурван хувийн босгыг даван, Пар­ла­мен­тад суудалтай болж чадсангүй. Энэ хүмүүс түрүүчийн Парламентад шинээр жигүүр үүсгэж,  улмаар түүнийгээ нам болгосон юм.

СИРИЗА эвслийн тэргүүн Алексис Ципрас сонгогчдын өмнө үг хэлэхдээ, Грекийн ард түмэн намд маань дөрвөн жилийн эрх өглөө. Энэ бол манай намын ялалт биш, Грекийн ард түмний ялалт юм. Маргаашнаас бид өнгөрсөнтэйгээ салах ёс хийнэ. Грекийн далбаа одоо Европын хамгийн том талбай дээр мандах болно” гэсэн байна.“Шинэ ардчилал” намын дарга Вангелис Меймаракис ялагдлаа хүлээгээд Ципраст баяр хүргэжээ. Эх сурвалжийн хэлснээс үз­вэл Ципрасын бүрдүүлэх Засгийн газар нь бэ­лэн байгаа бол даваа гаригийн орой юм уу мяг­мар гаригийн өглөө тангаргаа өргөхийг үгүйс­гэх­гүй аж. СИРИЗА-гийн төлөөлөгч Ольга Геро­ва­сили шинээр бий болох Парламентад хүчтэй олонх­той Засгийн газар олон улсын зээлдэгчтэй бай­гуулсан хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно гэж хэлжээ.