Английн хатан хааныг ач нь залгамжилна

2015 оны 09 сарын 21

Хатан хаан II Элизабета 2016 онд 90 нас хүрэх өдрөө ширээгээ шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл Британийн хэвлэлд гарах болжээ. Тэрбээр хүү Чарльзаа алгасан ач хүү Уильямдаа хаан ширээгээ шилжүүлэх бодолтой байгаа аж. Хатан хаан одоо 89 настай, төрсөн өдөр нь дөрөвдүгээр сарын 21-нд болдог юм. 2015 оны нэгдүгээр сард Саудын Арабын ван Абдалла ибн Абдул-Азиз Аль Сауд өөд болсноор Элизабета манай гаригийн хамгийн ахмад хаан болсон юм. Нэгдсэн вант улсыг 63 гаруй жил тэргүүлсэн  буурай эмээ Викторияг энэ сард гүйцэж түрүүлснээр тэрбээр Английн хаан ширээнд дээд амжилт тогтоогоод буй. Элизабета 1952 онд хаан ширээнд заларсан байна.Түүнд өөр дээд амжилтууд ч бий. 16 улсын Төрийн тэргүүн гэж явдаг болохоор түүний дүрс эдгээр улсын зоосон дээр байдаг. Түүнээс гадна 116 оронд айлчилснаар өмнөх хаадаасаа илүү гарсан байна.