“Америк алдаагаа засвал бидний харилцаа өөрчлөгдөнө”

2015 оны 09 сарын 21

Өнгөрсөн баасан гаригт мөргөлийн үеэр хэлсэн “Америк сөнөтүгэй” гэх уриа Америкийн ард түмний эсрэг чиглээгүй юм шүү. Америкийн ард түмнийг Иран хүндэтгэдэг. Хэн нэгэнтэй дайтахыг бид хүсээгүй гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани телевизийн сурвалжлагчтай ярил­цах­даа мэдэгдэв. Ираны дээд удирдагч аятолла Али Хаменей “Америк сөнөтүгэй”, “Израиль сөнөтүгэй” хэмээн хашгирах жагсагчдыг дэмжиж байсан тухай,  

Роухани өөрөө ч АНУ-ыг “том шулам” гэж нэрлэж байсныг Ерөнхийлөгчид  сурвалжлагч сануулжээ. Иймэрхүү үгийг шууд утгаар нь ойлгох гэх хэрэг байна уу, үүнийг чинь улсынхаа дотоодод зо­риулж хэлсэн юм биш үү гэх бодол сэт­гүүлчид байжээ. АНУ, Иран хоёрт байсан олон жилийн дайсагнал, биендээ үл итгэх байдал ойрын үед арилахгүй нь бололтой.

Гэхдээ түгшүүртэй байдлыг намжаах зүгийн эхний алхмуудыг нэгэнт хийсэн гэж  Роухани хариулжээ. Ираны Ерөнхийлөгч мэдэгдэхдээ “Шулам гэдэг бол хэлсэн үг нь бодит байдалтай нийцдэггүй хүч юм. Харил­цаандаа АНУ олон алдаа гаргасан гэж би хэлнэ, одоо түүнийг залруулах ёс­той. Бид өнгөрснийг мартаж чадахгүй ч үзэл бодол маань ирээдүй рүү чиглэх ёс­той. Америк л дайсагнах бодлогоосоо хөн­дийрч сайн сэтгэл гаргавал хоёр талын харил­цаа цаашдаа өөрчлөгдөнө гэсэн байна.