Трамп хувиасаа 100 сая ам.доллар зарцуулна гэв

2015 оны 09 сарын 21

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөл­дө­хөөр төлөвлөж буй тэрбумтан Дональд Трамп өөрийн хөрөнгөнөөс хамгийн багаар бо­доход 100 сая ам.доллар зарцуулахад бэлэн гэж мэдэгдэв. Тэрбээр сурталчилгаандаа 15 сая ам.доллар зориулахаар эхлээд тооцож байс­наа дараа нь энэ шийдвэрээ өөрчилсөн байна. БНН-аас нэр нь дэвшихээр гараад ирвэл улс төрийн байгууллагууд нэмж хөрөнгө хан­див­лана гэсэн гэж Трамп хэлсэн байна. Хэрэв тэр­бээр нэрээ дэвшүүлэхийн тулд 100 сая ам.доллар зарцуулбал энэ нь үнэндээ их мөнгө бөгөөд 1992 онд сонгуульд 62 сая ам.доллар ху­виасаа гаргасан Росс Перогоос давж гарах юм байна.