Америктай ойртохыг кубачуудад хамба лам уриалав

2015 оны 09 сарын 20

Америктай дипломат харилцаагаа ойр­туу­лахыг Ромын хамба лам Франциск кубачуудад уриалав. Тэрбээр Гаванад айлчилж буй юм. Куба, Америк хоёр харилцаагаа сэргээх нь дэлхий дахинаар эвлэлдэхэд үлгэр жишээ болно гэж тэр үзэж буй аж.

“Харилцаа хэвийн болох нь гэх найдвар тө­рүүлэхүйц үйл явдлын гэрч болсоор бид нэлээд хэдэн сар болж байна. Энэ замаасаа гажихгүй байхыг би улс төрийн удирдагчдад уриалж байна” гэж тэр хэлсэн аж.Ромын хамба ламыг онгоцны буудал дээр тосож авахдаа Кубийн удирдагч Рауль Кастро хагас зуун жил дайсагналцаж ирсэн харилцааг түв­шитгэхэд тусалсанд нь талархлаа илэр­хийлсэн байна. Түүний зэрэгцээ АНУ-ын зүгээс тавиад байгаа худалдааны хориг, Гуан­та­намо дахь тэнгисийн цэргийн баазыг “эзэлж авсаныг” нь Рауль Кастро буруутгасан аж.

Франциск маргааш Сантьяго-де-Куба хотоос Вашингтон руу ниснэ. Тэрбээр тэнд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, Нью-Йорк, Филаделфид очих юм.1959 онд Кубад хувьсгал гарснаас хойш АНУ эднийд худалдааны хориг тавьж, дип­ломат харилцаагаа тасалсан юм. 1966 оноос иргэдээ Кубад зорчихыг Вашингтон хориг­лов. Кубатай худалдаа хийдэг гадаадын ком­па­ниудын эсрэг хоригоо 1996 онд чангалав.

Куба, АНУ-ын харилцааг сэргээх талаарх яриаг 2013 оноос л эхлүүлж, шийдсэнээ 2014 оны арванхоёрдугаар сард албан ёсоор зар­ласан.Гуантанамо дахь цэргийн баазыг АНУ 1903 онд худалдан авч хугацаагүйгээр түрээслэх болжээ. Кубад хэд хэдэн удаа төрийн эргэлт болсны дараа Засгийн газар нь төлбөрөө 3.4 мянган ам.доллар болгож нэмэгдүүлсэн байна. Кастрогийн хувьсгалт Засгийн газар энэ наймааг зогсоож, АНУ-аас түрээсийн мөнгө авахаа байжээ. 2002 онд баазын нутаг дээр шорон байгуулснаас хойш түрээсийн нөх­цөлийг зөрчлөө гэж үзэж Кубийн тал хэлэл­цээрийг цуцлахыг оролдсон ч амжилт олоо­гүй юм. Барак Обама ч Гуантанамо дахь шоронг хаахаа сонгуулийн өмнө амлаж байв. Гэвч шорон одоо хэр нь ажилласаар байгаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД