Дүрвэгчдэд европчуудын зарим нь нүүрээ, зарим нь бөгсөө харуулж байна

2015 оны 09 сарын 20

Хууль бус цагаачдыг нэвт­рүү­лэхгүйн тулд хилээ хааж буйгаа Болгарын Ерөн­хий сайд Бойко Бо­рисов мэдэгдлээ. Дүрвэгсдийн бай­дал тун өрөвдмөөр байгаа бөгөөд Ев­ропыг хамраад байгаа энэ хям­ра­лыг хэн ч тайван харж сууж ча­дахгүй гэж тэр хэлсэн байна. Тэгэх­дээ улсынхаа хууль журмыг мөр­дөх ёстой аж. Түүний хэлснээс үз­вэл дүрвэгсдийг хил рүүгээ 40 кило­метрээс дотогш ойртуулахгүй байгаа Туркийн цагдаа нартай Бол­гарын эрх баригчид хэлхээ хол­боотой ажиллаж байгаа юм байна.

Дүрвэгсдийг өөрийн газар нутаг руу оруулахгүйн тулд Хор­ват­тай залгаа хил дээрээ ойрын үед хашаа барина гэж Унгарын Ерөн­хий сайд Виктор Орбан энэ сарын 18-нд мэдэгдсэн  юм.  Хор­ват ч Сербтэй залгаа хилийн бүх за­мын хөдөлгөөнийг 17-нд цаг­даа­­гийн хүчээр хаагаад байгаа. “Ма­найх шинээр дүрвэгч хүлээж авах бо­ломж­гүй” гэж Хорватын До­тоод хэр­гийн сайд Ранко Остоич мэ­дэгд­­сэн. Өдөрт ирэх дүрвэгчийн тоо 8000 хүрвэл Сербтэй залгаа хи­лээ бүрмөсөн хаахаа тэрбээр ам­ла­сан.Дүрвэгчдийн урсгал нэмэгдвэл арми 2.5 мянган хүнээ хил рүү ил­­гээнэ гэж Чехийн Үндэсний ЗХЖШ-ын дарга Йозеф Бечварт өн­гөрсөн бямба гаригт мэдэгдсэн бай­на.

Хилийн цагдаа нарт нэмэгдэл хүч болгож 48 цагийн дотор 900 цэ­рэг очуулж чадна гэж тэрбээр тод­руул­жээ.Италийн эргийн хам­гаа­лал­тын­­хан энэ сарын 19-нд Ливийн ойролцоо 20 удаа аврах ажиллагаа хийж, 4343 дүрвэгчийг эрэг дээр гаргасан аж. Хийлдэг завин дээр нэг эмэгтэй амьсгал хураасан байв. Нас барсан шалтгааныг тодруулж чадаагүй бололтой. Резинэн завь, чиргүүлээр тэнгис гатлахыг орол­дож байсан 335 хүнийг Грекийн эргийн хамгаалалтын ажилтнууд олжээ. Тэднийг Италийн усан буу­дал руу явуулсан аж.Африк, Ойрхи Дорнодын ор­­нуу­даас дүрвэгсдийг аврах ажилд “Хил хязгааргүй эмч нар” байгууллага болон Мальта ул­сын эргийн хам­гаалалтын алба орол­цож байгаа аж. Мөн Италийн эр­­гийн хамгаалалт, Тэнгисийн цэр­­гийн флотын болон Англи, Гер­ма­ны хөлөг онгоцнууд бас орол­цож буй юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД