Үнэнийг олохыг Украины эрх баригчид хүсэхгүй байна

2015 оны 09 сарын 20

Одессийн ҮЭ-ийн ордонд гарсан түймрийн зарим нотлох баримтыг уст­гас­ныг НҮБ-ын тусгай илтгэгч Крис­тоф Хайнс нотолжээ. Тэрбээр “Эдгээр баримт алга болсон шалтгааныг судлах ажил их түвэгтэй байна. Гэмт хэрэгт­­нүүдийг хайх үйл явц хэтэрхий алгуур” гэж хэлээд мөр­дөн шалгах ажил­лагааг шуурхайлахыг уриа­лав.Түүний үзэж буйгаар 2014 оны тавдугаар сарын 2-нд болсон үйл явдлын үеэр хууль сахиулах байгууллагын ажилт­нуу­­дын явуулсан  ажиллагаанд Ук­раины Засгийн газар үнэлэлт дүгнэлт өгөх ёстой аж.

Тусламж хүсэж хүмүүс ханд­­саар байхад гал сөнөөгчид “хэт орой­­тож ирсэнд” НҮБ-ын тусгай илтгэгч анхаарлаа хандуулжээ.НҮБ-д суугаа АНУ-ын байнгын тө­лөөлөгч Саманта Пауэр зургадугаар сард Киевт үг хэлэхдээ тавдугаар сарын 2-нд Одесст болсон явдлын буруутныг хариуц­ла­гад татахыг Украины эрх бариг­чид хүсэхгүй байна хэмээн тэмдэглэж байжээ. Чухам үүнээс болж мөрдөн шалгах ажилд саад тулгарсан гэж тэрбээр үзэж байв.Евромайданыг дэмжигчид хий­гээд Ук­раины шинэ эрх баригчдыг эсэр­гүү­цэгчдийн хооронд 2014 оны тавдугаар сарын 2-нд Одесс хотноо мөргөлдөөн болж, майданыг эсэргүүцэгчид ҮЭ-ийн ор­донд орж хориглосон юм. Тэгтэл тус Ор­дон руу шатамхай шингэн бүхий лонхнууд шид­­сэнээс түймэр дэгдэж, 42 хүний амь үрэгд­­сэн. Суманд өртөж зургаан хүн амиа алдсан.