Буркина-Фасогийн Засгийн газрыг сэргээн тогтооно

2015 оны 09 сарын 20

Цэргийн эргэлтээр түлхэн унагаагдсан Буркина-Фасогийн шилжилтийн Засгийн газрыг сэргээн тогтооно гэж бослогыг зохион байгуулагчидтай яриа хэлэлцээр хийснийхээ дараа Бениний Ерөнхийлөгч Томас Бони Яйи мэдэгдэв. Төрийн эргэлтийг генерал Гилберт Дьендере гэгч толгойлсон аж.Энэ сарын 17-нд Буркина-Фасогийн түр Ерөнхийлөгч Мишель Кафандо, Ерөнхий сайд Исаак Циду болон Засгийн газрын гишүүдийг барьцаалсан цэргийнхэн өөрсдийн дэглэмийг тогтоосноо зарласан байна. Нийслэл Уагадугу хотын Тусгаар тогтнолын талбай дээр цугласан олон зуун хүн Засгийн газрын гишүүдийг суллахыг гвардийнхнаас шаардсан ч цэргүүд буу дуугарган тэднийг тараасан аж. Үүний уршгаар 10 хүн амиа алдаж, 113 хүн гэмтэж бэртжээ.Буркина-Фасод гарсан цэргийн эргэлтийг дэлхийн хамтын нийгэмлэг, түүний дотор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл буруушаасан юм.