Сирид нөлөөгөө ашиглахыг Орос, Иранаас Америк хүсэв

2015 оны 09 сарын 20

Башар Асадыг Сирийн Ерөн­хий­лөг­­чийн суудлаас зайлуулах талаар хэ­лэлцээ эхлүүлэхэд Дамаскад нө­лөө­гөө ашиглахыг Орос, Иранд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри уриалав. Түүний үзэж буй­гаар бол Сири дэх дэглэмийг ха­лах асуудалд тодорхой бус юм олон байгаа нь Арабын энэ улс дахь хям­ралыг эцэс болгоход саад болж бай­гаа аж. “Бид яриа хөөрөө хийх шаард­лагатай бай­гаа учраас л Орос, Иран болон нөлөө үзүүлж чадах бусад улсын тусламжинд найдаж буй юм” гэж Керри хэлсэн байна.

Сирид байл­дааны ажиллагаагаа уял­дуулах талаар Оростой яриа хэлэлцээ хий­­хийг Вашингтон сонирхож буйг Керри үүнээс нэг өдрийн өмнө мэ­дээлж байсан юм. “Цэргийнхэн яриа хэлэлцээ хийхийг дараагийн чухал алхам гэж Ерөнхийлөгч (Ба­рак Обама) үзэж буй бөгөөд ойрын үед түүнийг эхлүүлнэ гэж най­даж байна” хэмээн Америкийн Төрийн Департаментийн тэргүүн хэл­жээ. Чухам үүнийг дараа л Сирийн асуудлаарх яриа хөөрөөг үр­гэлж­лүү­лэхээр Пентагоны тэргүүн Эштон Кар­тер, Оросын Батлан хам­гаалахын сайд Сергей Шойгу нар тохиролцсон аж.

РИА Новости агентлаг сануулж буй­­гаар бол “улс орныхоо эв нэгдэл хий­­гээд аюулгүй байдлыг хангах, “Ис­ламын улс”-ыг газар авахуулахын эс­рэг тэм­цэхэд Сирийн одоогийн хууль ёсны удирдлагын үүргийг хэн гүй­цэт­гэхийг ойл­гомж­тойгоор хэн ч тайл­бар­лаж чадаагүй бай­гаа” гэж Оросын Ерөнхийлөгчийн хэв­лэлийн нарийн бичгийн дарга Дмит­рий Песков өмнө нь хэлж байсан юм. Сирид Иргэний дайн 2011 оны хавар эхэлснээс хойш 230 гаруй мянган хүн амь эрс­дэж, 11.5 сая хүн дүр­вээд байгаа юм. Бо­сог­чид нь Асадын дэглэмийг унагахын төлөө тэмцэж буй.