Нидерландын ерөнхий сайд Сирийн иргэний хуурамч паспорттой болжээ

2015 оны 09 сарын 17

Сирид “Nieuwe Revu” сэт­­­гүүлийн сур­валж­лаг­чаар ажилладаг Нидер­ландын сэтгүүлч Ха­ральд Дорн­бос  хуурамч пас­порт, би­еийн бай­цаалт олох түвэг­тэй, эсэхийг тур­шиж үзэ­хээр шийдэж, 40 цаг зар­цууж, 750 евро зориулсан байна. Тэгээд вант улсынхаа Ерөн­хий сайд Марк Рюттед Си­рийн паспорт олж өгчээ. Уг паспортыг “үйлдвэрлэгч” нь захиалагчийн овог, нэр, гэрэл зургийг л сэт­гүүлчээс хүссэн аж. Тэ­гээд Нидерландын Ерөнхий сай­дын зурагтай, Малек Рамадан гэх нэрээр хийсэн паспорт өгөөд энэ баримт бичгээр Кипрт хөл та­вихад саадгүй гэж хэлсэн бай­на.

“Би л дээд зэргийн чанартай хуу­рамч баримт бичиг худалдаж авч би л чадаж байхад  Сирид тулал­даж яваа дайчид үүнийг хуруу хөдөлгөх төдийд дөнгөнө. Түү­ний­гээ үзүүлээд Европын холбооны ул­суудын нутагт нэвтэрч, алан хядах ажиллагаа үйлдэхэд юухан байх вэ” гэж Дорнбос хэлжээ.Өнөөгийн байдлаар Сирийн хоёр сая гаруй дүрвэгч Египет, Ирак, Иордани, Ливанд, 1.9 сая хүн Туркэт очоод байгаа юм.

Ев­ро­пын орнуудад толгой хор­годох хүсэлт гаргаад буй сири хүний тоо 348 мянга хүрсэн аж.Гэтэл Сирид зэвсэг ний­лүүл­сээр байна гэх мэдээлэл байгаа бө­­гөөд үүнд сэтгэл зовниж буй­гаа сэтгүүлчийн асуултад хариу­лахдаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлсэн байна. “Байдал дордсоор байгаа тул бүх талуудыг, ялангуяа Аюул­гүйн зөвлөлийн гишүүдийг эв са­нааны нэгдлээ харуулахыг уриалж байна” гэж тэрбээр онцолжээ.