Багш нь сэжиглэсэн хүүг Обама урьж уулзав

2015 оны 09 сарын 17

Өөрөө сэрүүлэгтэй цаг хийс­нээр багш нартаа сэжиг­лэгдсэн сурагч Ахмед Мохамедийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд урьж уулзсан байна. Энэ тухайгаа Обама твит­тер хуудсандаа “Мундаг цаг бай­на шүү дээ, Ахмед аа. Түүнийг Цагаан ордонд байр­луу­лахыг зөв­шөөрөх үү. Шинж­лэх ухаан сонирхдог чам шиг хүүхдүүдэд бид урам өгөх ёстой юм. Энэ л Америкийг ау­гаа болгож байгаа юм” гэж бич­сэн байна.Судан гаралтай 14 настай хүү Мухамед хийсэн цагаа энэ сарын 16-нд сургууль дээрээ авчирснаар барахгүй хичээлийн үеэр дуугаргаж орхисон аж. Багш эмэгтэй цагийг нь үз­чи­хээд тэс­рэх бөмбөг байх хэ­мээн сэжиглэж хурааж авчээ. Удал­гүй хүүг баривчилсан аж.