Буркина-Фасогийн Ерөнхийлөгчийг барьцаалжээ

2015 оны 09 сарын 17

Африкийн Буркина-Фасо улсын гварди Төрийн тэргүүн Мишель Кафандо болон Ерөнхий сайд Исаак Цидуд нар болон Засгийн газрын гишүүдийг барьцаанд авсан байна. Шилжилтийн үеийн Парламентынх нь даргын хэлснээс үзвэл төр, засгийн тэргүүн, өндөр дээд албаны хүмүүсээ гэгээн цагаан өдрөөр Засгийн газрын хуралдаан хийж бай­хад нь баривчилжээ. Одоо армийн ко­манд­лагчид хийгээд гвардийн хооронд яриа хөөрөө хийгдэж буй аж.Гвардийн хийсэн үйлдлийг БНН бо­лон түүний институт  рүү хийж буй дов­толгоон гэж Парламентын тэргүүн нэр­лээд, Ерөнхийлөгч болон сайд нараа чө­­­лөөлж авахын тулд  Уагадугу хотод байх Ерөнхийлөгчийн ордны дэргэд эсэр­гүүц­лийн арга хэмжээ зохион байгуулахыг дэмжигчиддээ уриалсан байна.

Орой нь Ерөнхийлөгчийн ордны дэргэд хэдэн зуун хүн цугласан ч гвардийн цэргүүд тэдэн рүү гал нээснээс тарахад хүрчээ. Мишель Кафандо 1987 онд цэргийн эргэлт хийж эрх мэдэлд хүрсэн Блэз Компарег түлхэн унагасны дараа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түр Ерөн­хийлөгчөөр сонгогдсон аж. Түрүүчийн Ерөн­хийлөгч нь эх орноосоо зугтахаас өөр аргагүй болжээ.