Чилид газар хөдлөв

2015 оны 09 сарын 17

Чилид уржигдар орой газар хөдөлжээ. Хүч нь 8.3 магнитуд байсан гэж АНУ-ын Геологийн алба үзсэн байна. Газар хөдлөлийн голомт нь нийслэл Сантьяго хотоос 229 км зайд, газрын гүнд 25 километрт байжээ. Дараа нь 6.2-6.4 магнитудын хүчээр хэд хэдэн удаа хөдөлсөн аж.

Сантьяго хотод байшин ганхаж байжээ. Урьдчилан мэдээлэх Ном­хон далайн төв гурван мет­рийн өн­­дөртэй цунами үүсэж бол­зош­­гүй хэмээн сэрэмжлүүлсэн бай­­на. Нэг метр өндөртэй да­вал­гаа Орос, Японы эрэг хүрэх магадлалтай аж. Чилийн Тэнгисийн цэр­гийн хүчний төлөөлөгчдийн мэдээлс­нээр бол Кокимбо хотын дэргэд давалгааны өндөр 4.5 метр хүрчээ.