Нефтийн үнийг тогтворжуулахын төлөө Венесуэл тэмцэнэ

2015 оны 09 сарын 15

Нефтийн үнийг тогтворжуулахын төлөө ОПЕК-тэй хамтран байнга тэмцэхээр шийдсэнээ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро даваа гаригт зарлав. ОПЕК үүсэн бий болсны 55 жилийн ойд зориулж Каракас хотод зохион байгуулсан ёслолын арга хэмжээн дээр тэрбээр ингэж хэлжээ.

2014 оны зунаас 2015 оны эх хүртэл нефтийн үнэ хоёр дахин унаж, баррель нь 100 ам.доллар байснаа 45 ам.доллар болсон юм. Хоногт олборлох нефтийн хэмжээгээ арваннэгдүгээр сарын 27-ноос 30 сая баррелийн түвшинд байлгахаар ОПЕК-ийн гаргасан шийдвэр нефтийн үнэ унахад ихээхэн нөлөлжээ. Одоогийн байдлаар Brent маркийн нэг баррель нефть 46 орчим доллараар борлогдож байгаа аж.

Нефтийн үнэ Венесуэлийн эдийн засагт цохилт болж буй тул Нефть экспортлогч орнууд (ОПЕК)-ын дээд хэмжээний уулзалт хийхийг Мадуро энэ сард санал болгосон юм.