Путин, Обама нар уулзаж магадгүй

2015 оны 09 сарын 15

Сирийн асуудал хийгээд бусад сэдвээр ОХУ-ын Ерөнхийлөгч Вла­димир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар уулзан илэн далан­гүй ярилцаж болохыг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест сэт­гүүлчдэд мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Путинтэй нээлттэй ярилцах бо­ломж бий болж байна гэх бодол Ерөнхийлөгч Обамад төрсөн бололтой гэж Эрнест хэлжээ. Сирийн эрх баригчидтай хамтарч ажиллахыг АНУ тэргүүтэй олон улсын эвсэлд Орос улс нэг бус удаа уриалсан ч Цагаан ордон болохоор Си­рийн Ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг шаардсаар ирсэн юм. Сирийн Зас­гийн газрын цэргийн эсрэг тулалдаж буй зэвсэгт бүлэглэлүүдээс хамгийн идэвх­тэй нь хэт даврагч “Исламын улс”, “Жебхат ан-Нусра” бүлэглэлүүд гэж үздэг. Ерөнхийлөгч Башар Асадыг нь огцрохыг үзэхийн тулд АНУ Сирид ямар ч тус­­ламж үзүүлэхгүй байгаа юм.