Солонгосын хойгт байдал хурцдаж мэднэ

2015 оны 09 сарын 15

Баруун зүгийнхээ нутагт байх “Сохэ” буудлаас Умард Солон­гос шинэ пуужин хөөргөхөөр зэ­хэж байна гэх мэдээлэл байна. Үү­ний­гээ Хөдөлмөрийн намын­хаа 70 жилийн ойг тохиолдуу­лан арав­дугаар сарын 10-нд хий­­хээр төлөвлөж байгаа болол­той.

Умард Солонгос баллис­тик пуу­жин харвах нь ноцтой өдөөн хатгалга байх болно гэж Өм­нөд Солонгосын Батлан хамгаа­лах яамны төлөөлөгч мэдэгдэв. Энэ нь цэрэг дайны шинж чанар­тай заналхийлэл бөгөөд баллис­тик технолог ашигласан аливаа үйлд­лийг хориглосон НҮБ-ын тог­тоолыг зөрчсөн үйлдэл болно гэж Өмнөд Солонгос үзэж буй аж. Умард Солонгос “Сохэ” бууд­лаасаа шинэ пуужин хөөргө­хөөр бэлтгэж буй талаар Өмнөд Со­лонгосын хэвлэлүүд бүр дол­дугаар сард мэдээлж байсан юм. Тэгэхдээ тус буудлаас энэ са­рын эхээр хиймэл дагуу­лаас ав­сан бичлэг дээр үндэслэн эн­дээс пуужин хөөргөх бэлт­гэл хараахан хийгээгүй байна гэсэн дүг­нэл­тийг Америк, Өмнөд Со­лон­го­сын мэргэжилтнүүд хий­жээ.

Өм­нөд Солонгосын тусгай ал­бад сүүлийн үед мэдээлж буй­гаар бол 2012 оны арванхоёрду­гаар сард хөөргөсөн “Ынха-3” пуужин зөөгчөөсөө хоёр да­хин илүү овор хэмжээтэй пуу­жин хийхээр Умард Солонгос бэлт­гэж буй аж. Умард Солонго­сын мэргэжилтнүүд энэ оны эхний зургаан сард пуужингийн хө­дөл­гүүрийн туршилт дор хаяж хоёр удаа хийсэн гэж тагнуу­лын бай­гууллага нотолж буй юм байна. Умард Солонгос пуужин хөөр­гө­сөн тохиолдолд Өмнөд Со­лон­гос залгаа хил дээрээ чанга яригч ашиглан хийдэг ухуул­гаа сэр­гээнэ гэж өнгөрсөн до­лоо хо­ногт Сөүл мэдэгдсэн юм. Чу­хам энэ чанга яриг­чаас болж тус хоёр улсын харил­цаа найм­дугаар сард сүрхий  хурц­даж байсан.