Герман хамгийн олон дүрвэгч хүлээж авна

2015 оны 09 сарын 15

Дүрвэгчдийн урсгалыг зохицуула­­хад хилийн үр ашигтай хяналт чухал үүрэг­тэй гэж Европын холбооны гишүүн 28 орны Дотоод хэргийн сайд нарын хий­­сэн яаралтай уулзалтын үр дүнгээр гарга­­­сан мэдэгдэлд өгүүлсэн байна. Үүний тулд хил залгаа улсууддаа тус холбоо нэ­­мэлт дэмж­­лэг үзүүлж, түргэн байрлах бүл­­­гүүд ажил­­луу­лахаар шийдвэрлэжээ. Юуны урьд Газ­рын дундад тэнгисээр дамжин Итали, Грек рүү ирж буй дүрвэгчдэд хя­налт тавьж, тэднийг олон улсын усаар хууль бусаар зөөж буй хөлөг онгоцуу­дыг явуу­­­лахаа болих зорилт тавьж байна.

Ев­ро­пын хол­бооны улсууд өөр хоорон­доо хилээ нээлттэй байлгахыг уриалав. Аф­рик, Ойрхи Дорнодын орнуудад бай­дал тогтвортой бус байгаагаас Евро­пын ул­суудыг зүглэх дүрвэгчдийн тоо нэ­­мэгдсээр байгаа юм. Тэднийг улс тус бү­рийн хүн ам, эдийн засгийн бай­дал, амьд­­ралын түвшин болон бусад хүчин зүйлд нь нийцүүлэн хуваарилж байр­шуу­­лах нь зүйтэй гэж Еврокомисс үзэж буй. Тухайлбал, дүрвэгсдийн 14.7 хувийг Фран­­цад, 18.42 хувийг Германд толгой хор­­годуулна гэж байгаа. Хоёр жилийн хугацаанд Европ 32 мянган дүрвэгч хү­лээж авах юм. Гэтэл энэ онд Германд аж төрөх хүсэлтээ 800 мянган дүрвэгч гар­гана гэсэн урьдчилсан таамаглал бий. Латви улс нутаг дэвсгэр дээрээ хүлээж авах дүрвэгсдийн тоо 5000-д хүрнэ гэж тус улсаас Европарламентад сонгогдсон де­путат Андрей Мамыкин даваа гаригт сэтгүүлчдэд хэлсэн байна.