НҮБ-ын 70 дугаар чуулганыг Данийн төлөөлөгч даргалж байна

2015 оны 09 сарын 15

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуул­­ган албан ёсоор дууссаныг Ерөнхий на­рийн бич­­гийн дарга Бан Ги Мүн мэдэгдэв. Тус чуул­ганы гол ололтын нэг нь 2030 он хүртэлх тогт­вор­­той хөгжлийн хөтөлбөр байлаа гэж тэрбээр хэл­­сэн байна. Түүний хэлснээс үзвэл Эбола­тай хийх үр ашигтай тэмцлийн эхийг энэ чуул­­ган тавь­жээ. Энэ өвчнийг яллаа гэж Либери улс сая­хан зарласан аж. 69 дүгээр чуулганы дарга Сэм Кутесийн мэ­дээлснээр бол өнгөрч буй жилд 105 салбар ху­ралдаан хийж, 327 тогтоол ба­тал­­жээ. Энэ са­рын 25-27-нд хийх гэж буй дээд хэм­жээний уул­залтын явцад 2030 он хүр­тэлх глобал хө­төл­бөрийг батлах аж. НҮБ-ын Ерөн­хий Ас­самб­лейн 70 дугаар чуулган өчигдөр нээгд­сэн бө­гөөд Данийн Парламентын спикер Могенс Лю­ккетофт түүнийг даргалж байна.