Асадад Орос туслаад байвал шахалт үзүүлж болзошгүй

2015 оны 09 сарын 15

Орос улс Сирийн Ерөнхийлөгч Ба­­шар Асадад дэмжлэг үзүүлсээр байвал олон ул­сын зүгээс түүнд шахалт үзүүлж бол­­­зош­гүй гэж Цагаан ордны хэвлэлийн на­­­­­рийн бич­гийн дарга Жошуа Эрнест мэдэгд­сэ­­нийг өчигдөр ТАСС уламжлав. “Ис­ла­мын улс”-ын эсрэг тулалдаж буй олон ул­­сын эвсэлд Орос нэгдэхгүй бол түү­нийг илүүтэй “гадуурхах” болно гэж тэр­бээр хэлсэн байна.

Асадыг дэмжсэнээ­рээ Орос улс алан хядах ажиллагааг эсэр­­гүү­цэгч эвслийн үйл ажиллагаанд үл ний­цэх үйл­­­дэл хийж буй аж. Гэхдээ Сири дэх Оросын эрх ашиг дэлхийн бу­сад ул­суудын ашиг сонирхлын эсрэг бүхэл­дээ чиглээгүй бөгөөд “Исламын улс”-ын эс­рэг явуулж буй тэмцэл амжилтанд хүрээ­сэй хэмээн Москва ч хүсэж буйд эргэлзэх­гүй байгаагаа Эрнест бас илэрхийл­­жээ. Орос улс “Исламын улс”-ын эсрэг цэр­­гийн ажиллагаанд оролцуулахаар байл­даа­­­ны нисэх хүчин, нисдэг тэрэгнүүд, агаа­­­­раас эсэр­гүүцэн хамгаалах анги сал­баруу­­даа Сирийн нийслэлийн районд бай­гаа буу­дал руу явуулж байна гэж дипломат эх сурвалжид түшиглэн Израилийн хэв­лэлүүд өнгөрсөн сарын 31-нд тэмдэглэ­сэн байна.

Алан хядах үйл ажиллагааны эсрэг хийж буй тэмцэлд нь Сирид тусалж, Аса­­дад дэмжлэг үзүүлж буйгаа ОХУ-ын Га­даад хэргийн яам нэг бус удаа мэдээлж бай­­сан юм. Сири дэх иргэний дайн 2011 оноос үр­гэл­жилж, 230 гаруй мянган хүний амь үрэг­­дэж, хүн амынх нь тэн хагас буюу 11.5 сая хүн орон гэрээ орхин дайжаад бай­­гаа. Сирийн босогчид нь Ерөнхийлөгч Асады­гаа унагахын төлөө тэмцдэг.