Тайлбар хийхийг Венесуэлээс шаардав

2015 оны 09 сарын 14

“Венесуэлийн Агаарын цэргийн хүчний хоёр бөмбөгдөгч онгоц өнгөрсөн бямба гаригт Колумбын агаарын хилийг зөрчлөө” гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлэв.Энэ сарын 12-ны өглөө онгоцнууд цэргийн бааз дээгүүр нисээд буцсанаа эргэн ирээд өөр бүс нутагт байх бааз дээгүүр нисэж өнгөрсөн байна. Венесуэлийн онгоцнууд Колумбын нутаг руу 2.9 км гүн нэвтэрчээ. Колумбын тал тайлбар хийхийг Венесуэлээс шаардсан нь зүй ёсны юм.Колумбтай залгаа хилээ Венесуэл наймдугаар сарын дундуур хааж, дамын наймаачдын эсрэг томоохон тусгай ажиллагаа явуулсан үеэс тэдний харилцаа нэлээд хурцадсан аж. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 60 хоногийн хугацаатайгаар онцгой байдал зарлав. Түүнээс гадна тус улсаас Колумбын 1000 гаруй иргэнийг гаргалаа. Үүнээс болж зөвлөлдөхөөр хоёр улс Элчин сайд нараа харилцан дуудсан юм.