Египетийн хүчнийхэн алдаа гаргав

2015 оны 09 сарын 14

Египетийн аюулаас хамгаалах хүчнийхэн эндүүрч Мексикийн жуулчид руу гал нээснээс 12 хүний амь үрэгдсэний дотор египет хөтлөгч орсон байна. Энэ явдал өнгөрсөн ням гаригт баруун зүгийнх нь цөлд тохиолдсон аж. Уг нь Египетийн хүчнийхэн алан хядагч “Исламын улс” бүлэгтэй холбоо сүлбээтэй байдаг хэт даврагч бүлгийг мөрдөж мөшгиж явжээ.Египетийн Дотоод хэргийн яамны мэдээллээс үзвэл энгийн иргэд зорчихыг хориглосон газар жуулчид явж байжээ. Тэгвэл Египетийн аюулаас хамгаалах хүчний довтолгоог няцаасан гэж “Исламын улс” бүлэглэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.