Англид “сүүдрийн” Засгийн газар байгуулж эхлэв

2015 оны 09 сарын 14

Саяхан Лейборист намын тэргүүнээр сонгогдсон Жереми Корбин “сүүдрийн” Засгийн газрын шинэ сайд нарыг томилж эхэлсэн байна. Гадаад хэргийн сайдын суудалд нэртэй улстөрч Хилари Бенн очжээ. “Сүүдрийн” Батлан хамгаалахын сайд байсан Вернон Коакер Умард Ирландын асуудал эрхэлсэн сайд болсон байна. Сангийн сайдад Жон Макдоннелийг томилсон аж. Хууль зүйн сайдаар Лорд Чарльз Фалконер ажиллах болжээ. Дотоод хэргийн сайдаар өөрийн гол өрсөлдөгч байсан Энди Бернэмийг ажиллуулах шийдвэр  Корбин гаргажээ.