Дэлбэрэлт болж 100 гаруй хүн амь үрэгдэв

2015 оны 09 сарын 14

Энэтхэгийн Дхабуа тойргийн Петлавад хотын төв хэсэгт уулын ажилд тэсэлгээ хийхэд зориулсан төхөөрөмж дэлбэрснээс амиа алдсан хүний тоо 104 хүрч, 150 гаруй хүн шархаджээ. Үхэх, сэхэхийн зааг дээр байгаа хүн бас олон аж.

Нуранги дор багаар бодоход 20 хүн дарагдсан гэж үзэж буй гэнэ. Уулархаг нутагт цооног өрөмдөхөд тэсрэх бодис ашиглах тусгай зөвшөөрөлтэй мэргэжилтэн Ражендр Касавагийн гэрт уг дэлбэрэлт болсон гэж үзэж буй юм байна. Касавагийн гурван давхар байшин юу ч үгүй болж, хүн ам шигүү суудаг энэ районы олон арван байшинд хохирол учирчээ.

Зоогийн газарт байсан хүмүүс, үйлчлэгчид, автобус хүлээгээд зогсоолд байсан улс, үйлдвэрийн ажилчид дэлбэрэлтэд өртөн амиа алдсан байна. Мөрдөн шалгаж тодруулснаар бол Касава гэртээ их хэмжээний дэлбэрэх төхөөрөмж хадгалж байжээ.

Тэр гурван давхар байшинд хэд хэдэн сууц, хоёр ч дэлгүүр байсан аж. Болсон явдалд харамсаж буйгаа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди илэрхийлсэн бол тус мужийн эрх баригчид амиа алдсан хүмүүсийн ар гэр бүрт 3000 доллар өгөхөө зарлав.

Р.ЖАРГАЛАНТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД