Дүрвэгчдэд герман хэл сургахад зориулж Япон хандив өгөв

2015 оны 09 сарын 13

Европ руу дүрвэгчид цувж байгаа нь Ойрхи Дорнод дахь дайнтай холбоотой бус, арай дөн­гүүр амьдрал хайснаас үүдэл­тэй гэж Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан өнгөрсөн бямба гаригт мэдэгдэв. Түүний онцолс­ноор бол сайн сайхан амьдрах суурь эрх гэж байхгүй, харин аюул­гүй байдлаа хамгаалах, хү­ний нэр төрөө сахих эрх л гэж бай­даг аж. Тийм учраас ирсэн за­маараа буцахыг дүрвэгсдэд тэр­бээр зөвлөсөн байна.

Унгарын хилийн Роске тос­гоны ойролцоо энэ сарын 12-нд дүрвэгчид хийгээд цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ. Ийм явдал ганц удаа тохиолдож буй юм биш, энэ сарын 8-нд Сер­бийн хилийн Субботица хотоор дамжин орж ирсэн дүрвэгчид Ун­гарт үлдэлгүй Герман руу явах зорилготой байсан тул түр байр­луулах лагерь руу явахаас татгалзсаны улмаас цагдаа на­рын бүслэлтийг сэтлэн 180 км хол байх Будапешт хот руу явга­наар хөдөлсөн юм. Хууль бу­саар дүр­вэж ирэгсдийн эсрэг арга хэм­жээг Унгарын зэвсэгт хү­чин “Шийд­мэг үйлдэл” нэрийн дор бо­ловс­руулж буйг энэ сарын 10-нд мэдээллээ. Түүнээс гадна хи­лийн нутгуудад тавих хяналтыг хүчтэй болгох асуудлыг Парламент нь хэлэлцэж буй аж.

Урьдчилан таамаглаж буй­гаар ойрын хоёр жилд өмнө зүгээс Европ руу наад зах нь 850 мянган дүр­вэгч ирэх бөгөөд тэдний олонх нь Германд суурьших тө­лөв­тэй гэнэ. Японы эзэн хааны дүүгийн ивээлд байдаг Урлагийн холбоо дүрвэгсдэд герман хэл зааж буй Гётен хүрээлэнд 100 сая иен (800 мянга гаруй доллар) хан­дивлажээ. Соёлын салбарт Нобе­лийн шагналтай дүйцүүл­дэг, урлагийг хөгжүүлэх, дэлгэрүү­лэх үйлсэд оруулсан хувь нэм­рийг үнэлж олгодог Японы эзэн хааны шагналд нэр дэвшигч­дийг зарласантай холбогдуулж энэ хөрөнгийг хуваарилж буй юм байна. Уг шагналыг энэ онд Гер­маны барималч Вольфганг Лайб, Францын бүжигчин Сильви Гил­лем, Францын уран барилгач Доми­ник Перро, Британийн тө­гөл­дөр хуурч, япон гаралтай Ми­цуко Утида, Японы зураач Та­данори Ёко нар хүртсэн аж. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД