Хоригдлууд үймээн дэгдээв

2015 оны 09 сарын 13

АНУ-ын Оклахома муж улсын Кушинг хотод байх за­сан хүмүүжүүлэх нэгэн газар эмх замбараагүй байдал дэгдсэнээс гурван хоригдол амь үрэгдэж, тав нь шархадсан байна. Энэ шорон Теннесси муж улсад төвтэй Corrections Corporation of America-д харьяалагддаг, түүний төлөө­лөгч Стив Оуэний үгээр бол өнгөрсөн бямба гаригийн орой эмх замбараагүй явдал эхэлж, 40 минут орчим үргэлжилсэн байна. Тус байгууллагаас хэн ч хохирол үзээгүй аж. Шар­хадсан хоригдлуудыг эмнэлэгт хүргэжээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД