Бельги улс эвслийн гишүүний үүргээ биелүүлнэ

2015 оны 09 сарын 13

“Исламын улс” алан хядагч бүлэг­лэлийн эсрэг тэмцэлд орол­цуулахаар Сири рүү цэргүүдээ илгээхэд бэлэн гэж Бельгийн эрх баригчид мэдэгдсэн байна. Гэхдээ “Зохих нөхцөл тэнд бий болбол цэргүүдээ тийш явуулж болох юм” гэж Бельгийн Батлан хамгаалахын сайд Стивен Ванде­пут хэлжээ. “Исламын улс”-ын эсрэг тэмцэж буй олон улсын эвсэлд Бельги багтдаг юм байна. Брюссель урьд нь хуурай замын цэргээ Ирак руу явуулж бай­жээ. “Исламын улс”-ын эсрэг тэм­цэлд Бельги улс зургаан онгоц, 120 хүнээ оролцуулж буй аж. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД