Иранд ураны орд илрүүлжээ

2015 оны 09 сарын 13

Улсынхаа нутгийн төв хэс­гээс ураны үлэмж нөөцтэй орд илрүүлс­нээ Ираны атомын энер­гийн байгууллага зарлав. Тэ­гэх­дээ тус байгууллагын ерөн­хийлөгч Али Акбар Салехи түү­ний хэмжээг тодорхой хэлсэн­гүй, “Ираны ураны нөөц итгэл тө­рүүлэв” гэсгээд өнгөрсөн байна. Түүний хэлснээс үзвэл ой­рын үед радио идэвхэт металл ол­бор­­лож эхлэхээр төлөвлөж буй бо­­лол­той. Ураныг 15 жилийн ху­га­­цаанд 3.67 хувиас дээш бая­жуу­лах­гүй байхаар Ираны асууд­лаарх “Зургаагийн” яриа хэлэл­цээ­рийн явцад тохиролцсон. Теге­ран ч үүнийг зөвшөөрсөн гэж урьд нь мэдээлж байв. 15 жилд Иранд баяжуулсан ураны хэмжээ 300 кг-аас илүү гарах ёсгүй аж. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД