Хятадад хориг тавихаа АНУ хүлээзнэж магадгүй байна

2015 оны 09 сарын 13

Хоёр улсын хооронд ноцтой зөрчил үүсгээд байгаа ца­хим аюулгүй байдлын асуудлаар Хятадын Засгийн газрын тус­гай төлөөлөгч Мэн Цянчоу Вашингтон хотноо АНУ-ын засаг захиргааны холбогдох хүмүүстэй яриа хэлэлцээ хийжээ. ХКН-ын Улс төр-хуулийн төв комиссын на­рийн бичгийн даргын алба хашдаг Мэн Цянчоу БНХАУ-ын дарга Си Зиньпинийг АНУ-д айлчлахын босгон дээр Амери­кийн нийслэлд ирсэн байна. Хятадын Төрийн тэргүүний айлч­лалыг энэ сард зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалахын сайд Жей Жон­сон, Холбооны мөрдөх товчооны захирал Жеймс Коми болон албаны бусад хүнтэй Мэн Цянчоу уулзсан аж.

“Түүнчлэн Мэн Цянчоуг АНУ-ын Ерөнхийлөгчийн үн­дэс­ний аюулгүй байдлын асуудлаарх зөвлөх Сюзан Райс хү­лээн авч уулзаж, цахим аюулгүй байдлын талаар санал бодлоо нээлттэй солилцсон гэж Цагаан ордон мэдээллээ. Цахим орчин дахь аюулгүй байдал гэгч нь Вашингтон, Бээжин хоёрын харил­цаанд хурцаас хурц асуудлын нэг болоод байгаа. Энэ чиглэлээр Цагаан ордон Хятадад багц хориг тави­хаар бэлтгэж буй гэж Америкийн хэвлэл, мэдээллийн хэрэгс­лүүд хэдэн өдрийн өмнө мэдээлж байсан юм. Гэхдээ Ерөн­хийлөгчийн засаг захиргааны хүмүүс энэ асуудлаар албан ёсны тайлбар хийхийг яарахгүй байгаа бололтой. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД