Шотландчуудын хүсэлт биелэхэд эргэлзээтэй

2015 оны 09 сарын 13

Тусгаар тогтнох асуудлаар санал асуулга явуулахыг шотландчуудын олонх нь хүсэж байгаа гэж Шотлан­дын Засгийн газрын тэргүүн Никола Стержен мэдэгд­жээ. Чухам хэзээ энэ үйл ажиллагааг зохион байгуула­хыг ирэх онд болох бүс нутгийн сонгуулийн үеэр зарлана гэж тэрбээр амлажээ. Түүний үзэж буйгаар бол Нэгд­сэн вант улсаас өрх тусгаарлахыг өнөөгийн байдлаар хүн амын 55 хувь нь дэмжихийг сүүлийн үеийн санал асуул­гууд харуулаад буй юм байна. Тусгаар тогтнох тухай үзэл бодол сүүлийн жилүүдэд ихсээд байгаа нь Шотлан­дын Засгийн газрын тэргүүний гайхлыг ер төрүүлэхгүй бай­гаа гэнэ. Гэтэл Шотландыг тусгаар тогтнуулах асууд­лаар шинээр бүх нийтийн санал асуулга явуулах болом­жийг Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон өнгөрсөн тавдугаар сард үгүйсгэсэн юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД