АНУ-ын тавьсан хоригийг зөрчөөд өрөнд оржээ

2015 оны 09 сарын 10

Францын “Credit Agricole” банк АНУ-ын нутаг дэвсгэрт байх салбараараа дамжуулан Иран, Суданы дансанд хууль бусаар мөнгө шилжүүлсний учир эдгээр улсын эсрэг Вашингтоны тавьсан хоригийг зөрчсөн буруутан болж, АНУ-ын эрх баригчдад 900 сая орчим ам.доллар төлөх дээрээ тулаад байна. Францын BNP Paribas банк Иран, Суданд Америкийн тавьсан худалдааны хоригийг зөрчсөнийхөө төлөө өнгөрсөн онд эрх баригчдад нь есөн тэрбум шахам ам.доллар төлсөн аж.