Юлия Тимошенко Засгийн газрынхаа эсрэг зарга үүсгэв

2015 оны 09 сарын 10

Украины Ерөнхий сайд асан, Парламентын “Батькивщина” фракцын тэргүүн Юлия Тимошенко хүн амын хэрэгцээний эрчим хүч, хийн үнийг Засгийн газар үндэслэлгүй нэмсэн хэмээн үзэж Ерөнхий прокурорын газар хандахаар төлөвлөж буй аж. Засгийн газар маань авлигын сүлжээний төлөө биш, ард түмэн, улс орныхоо төлөө ажилладаг  болгоход нөлөөлнө гэж үзэж би шийдсэн алхмаа хийж байгаа нь энэ гэж лхагва гаригт сэтгүүлчидтэй уулзахдаа тэрбээр хэлжээ. Үнэ нэмсэн төрийн ажилтнуудын үйлдэлд эрүүгийн хэргийн бүрэлдэхүүн байгаа нь анзаарагдаад байна гэж Тимошенко үзжээ. Байгалийн хийн зах зээлийн тухай одоо мөрдөж буй хуулийг Засгийн газар зөрчиж, багаар бодоход 3.1 тэрбум шоо метр хийг хүн амд өгөхийн оронд өөрт нь ойр байдаг арилжааны байгууллагуудад өгчээ гэж Юлия Тимошенко онцолсон байна.