Зартай гэмт хэрэгтнийг баривчилжээ

2015 оны 09 сарын 10

Украины цэргийн ерөнхий прокурорын газ­рын мөрдөн байцаагчид Дотоод хэр­гийн яамны Эрүүгийн эрэн сурвалжлах газ­рын­хантай хамтран “Торнадо” салбарын Данийл Аль-Такбир (Лящук) гэгчийг барив­чилжээ. Мөрдөн байцаалтаас хоёр сар гаруй хугацаанд зугтсан Беларусын ир­гэн энэхүү Лящук гэгч нь “Можахед” хэмээх хочтой, сэжиглэгдэж буй хүмүүс дот­роо хамгийн аюултай, хамгийн хэрц­гий нь гэгдэж буй этгээд юм. Түүнийг Кие­вийн ойролцоогоос лхагва гаригт буу дуу­гаргалгүй баривчилсан аж.Лалын шашин шүтдэг Аль-Такбир (Лящук) хэт даврагч “Исламын улс”-ын үнэт зүйлс гэгчийг номлодог байна.

Та­ван удаа шүүхээр хэргээ шийдүүлж бай­сан Руслан Онишенкогийн удирддаг цаг­даа­гийн ажилтан байсан хүмүүсээс бүрддэг “Торнадо” хэмээх гэмт хэрэг үйлдэгч байгууллагын бүрэлдэхүүнд багтаж, хүнд, онц хүнд гэмт хэргүүд хийсэн гэж түүнийг сэжиглэж буй гэнэ. Чухамхүү “Можахед” л Луганск мужийн энгийн хүн амыг санаанд багтамгүй харгис хэрцгий, хайр найргүй тамлаж, зовоон хөнөөж байжээ. Хүн хул­гай­лах, хүчирхийлэх хэргийг ч тэр үйлдэж байсан аж. Онишенког нь ч баривчилсан талаар аль зургадугаар сард  цэргийн ерөнхий про­курор Анатолий Матиос мэдэгдэж байжээ. “Торнодо”-г эмхлэн байгуулах тухай шийдвэрт Украины Дотоод хэргийн сайд асан Аваков зургадугаар сарын 18-нд гарын үсэг зурсан аж. “Торнадо”-г өнгөрсөн оны аравдугаар сард байгуулсан байна.