Английн хатан хаан дээд амжилт тогтоов

2015 оны 09 сарын 09

Их Британийн хатан хаан II Элизавета өчигдөр тус улсын түүхэнд хамгийн удаан хугацаанд эрх барьсан язгууртан болов. Тэрбээр өөрийн элэнц эх, 63 жил хаан ширээнд заларсан Викториягийн дээд амжилтыг ийнхүү долоон сар, хоёр хоногоор эвдсэн байна. Тэрбээр өчигдөр өөрийн нөхөр Эдинбургийн герцогийн  хамт Эдинбургээс Твидбэнк хүртэл галт тэргээр хоёр цаг аялжээ. Тэнд очоод хатан хаан үг хэлж ийм урт хугацаанд өөрт нь итгэл үзүүлсэн албат иргэддээ талархал илэрхийлжээ. Элэнц эхийнхээ дурсгалд бас хүндэтгэл үзүүлжээ.

Албан ёсны арга хэмжээ үүгээр өндөрлөж.Хатан хааныхаа тогтоосон энэ дээд амжилтыг Англи улс бүхий л боломжит аргаар өргөн тэмдэглэхээр төлөвлөсөн аж. Букингемын ордны цэцэрлэгт телевизийн  дуран байрлуулахыг хатан хаан анх удаа зөвшөөрсөн болохоор нэг хоногийн турш тэндээс шууд нэвтрүүлэг  хийх юм байна.Депутатууд хатан хаанд хүндэтгэл үзүүлснээс үүдэн лхагва гаригт Британийн парламентын хуралдаан хагас цагаар хожимдож эхэлсэн байна. Энэ үйл явдалд зориулж 20 фунт стерлингийн дурсгалын зоос гаргажээ. Зоосны арын нүүрэн дээр нь “Хамгийн урт хаанчлал” гэсэн үг бичиж, түүнийг засаглаж байх үед зоосон дээр мөнхөлсөн таван дүрийг энд ашигласан байна.

Темза мөрнөөр хатан хааны Gloriana чиргүүл онгоц тэргүүлэн хөлөг онгоцууд явж өнгөрөх юм байна. Энэ үед Тауэрийн гүүр дундуураа салж, их буугаар ёслолын буудлага хийх аж.Их Британийн хатан хаан II Элизавета 1926 оны дөрөвдүгээр сарын 21-нд Лондон хотноо мэндэлжээ. Түүнийг албан ёсоор ширээнд нь залах ёслол 1953 оны зургадугаар сарын 2-нд болсон аж.