Олон улсын эвсэлд Австрали нэгдлээ

2015 оны 09 сарын 09

АНУ тэргүүтэй олон улсын  эвслээс Сирид “Исламын улс” бүлэглэлийн эсрэг явуулж буй агаараас  цохилт өгөх ажиллагаанд Австрали улс нэгдэж байгааг Ерөнхий сайд Тони Эбботт нь зарлалаа. Ийм шийдвэр гаргах хүсэлтийг АНУ тавьжээ. Алан хядагчдыг Иракт төдийгүй хөрш Сирид ч устгах шаардлагатай байснаас Австралийн тал уг хүсэлтийг хүлээн авч Ерөнхий сайд нь зохих шийдвэрээ гаргасан байна. Түүнчлэн хүмүүнлэгийн хөтөлбөрийн хүрээнд Австрали улс Сирийн 15 мянган дүрвэгчийг хүлээж авч болох юм гэж Эбботт хэлсэн аж. Алан хядагч “Исламын улс”-ын үйл ажиллагааг дэлхийн олон оронд хориглоод байгаа юм. Эдний дайчид гурван жилийн хугацаанд Ирак, Сирийн үлэмж газар нутгийг эзэлж авчээ.