Туркэд Курдүүдийн тэмцэл ширүүсэж байна

2015 оны 09 сарын 09

2011 оноос хойш Туркийн хуурай замын цэрэг анх удаа Иракийн хилийг нэвтэрч Курдийн ажилчны намын дайчдын эсрэг богино хугацаатай байлдааны ажиллагаа явуулав. Туркийн хэдэн цэрэг үүнд оролцсон,  хэдий хэр хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна. Үүнээс хэдхэн цагийн дараа Анкара хотод Курдийг дэмждэг сөрөг хүчний намын төв байр руу  бас довтолжээ.Туркийн зүүн нутгийн Ыгдыр мужид энэ сарын 8-нд цагдаагийн ажилтнуудын сууж явсан автобус дэлбэрч 14 хүн амь үрэгджээ.

Курдийн радикал үзэлтнүүд үүнийг зохион байгуулсан гэж Туркийн эрх баригчид хардаж буй аж. Үүнээс хоёр хоногийн өмнө Диярбакыр мужид мөн цагдаа нарын эсрэг алан хядах ажиллагаа үйлдэж8 хоёр хүний аминд хүрсэн юм. Хэд хоногийн өмнө Курдийн дээрх намынхан Мардин мужид, Сиритэй залгаа хилээс холгүй хуягт тээвэрлэгч дэлбэлж дотор нь явсан Туркийн дөрвөн офицерын хөнөөсөн билээ.

Долдугаар сарын 20-нд Суруч хотод алан хядах ажиллагаа үйлдэж 32 хүний амийг хохироосон явдлаас хойш Курдийн ажилчны нам, Турк хоёрын харилцаа эрс хурцдаад байгаа юм. Тус намынхныг лалын алан хядагчдад тусалдаг хэмээн туркчүүд үздэг аж.Туркийн Агаарын цэргийн хүчин долдугаар сарын 24-нөөс Иракийн умард нутагт Курдийн ажилчны намын байрлалд цохилт өгсөөр байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Курдийн радикалуудаас Туркийн цэргүүд 900 орчмыг устгасан гэсэн баримт байдаг.