Хүмүүнлэгийн байгууллагынхан АНУ-ыг зэмлэв

2015 оны 09 сарын 09

Дүрвэгчидтэй холбоотой асуудлаар Америк­ийн хүмүүнлэгийн болон шашны томоохон бай­гууллагууд Цагаан ордонд хандсан байна. Энэ чиглэлд оройлох үүргээ АНУ хэрхэн гүйцэтгэж байгааг хараад урам хугарч байна гэж Дэлхийн сүм, хийдийн албаны дүрвэгчдийн асуудал эрхэлсэн захирал Жен Смайтерс тэмдэглэсэн аж.Сирид зэвсэгт зөрчилдөөн үүссэнээс хойш АНУ тус улсаас 1.5 мянган дүрвэгч хүлээж аваад байгаа аж. Энэ онд Сирийн 300 иргэнд АНУ-д оршин суух эрх олгохоор төлөвлөж буй юм байна.