Обама, Путин хоёр Нью-Йоркод уулзах талаар тохиролцоогүй аж

2015 оны 09 сарын 09

Нью-Йоркод энэ сарын эцсээр болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй  АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама уулзахаар одоогоор төлөвлөөгүй байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнест сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлсэн байна. Тус чуулганы хүрээнд ОХУ, АНУ-ын Төрийн тэргүүнүүдийг уулзуулах хүсэлтийг Орос улсаас Цагаан ордонд тавиагүй гэж Оросын Төрийн тэргүүний туслах Юрий Ушаков урьд нь мэдээлж байсан юм. Түүний хэлснээс үзвэл Америкаас ч ийм хүсэлт Орост ирээгүй аж.