Амбан захирагчийн зөвлөх шархадсан байна

2015 оны 09 сарын 08

АНУ-ын Нью-Йорк муж улсын амбан захирагчийн хуулийн зөвлөх Хөдөлмөрийн өдөрт зориулсан  ёслолын жагсаалын үеэр Бруклинд болсон буудалцаанд өртөн толгой нь шархадсан байна.  Тэрбээр гудамжны дээрэмчдийн тэнэмэл суманд санамсаргүй өртсөн бололтой. Нью-Йорк муж улсын амбан захирагчийн захиргааны ажилтан, 43 настай Кэри Габайн бие тун тааруу байгаа юм байна. Хууль сахиулах байгууллагынхны үзэж буйгаар буун дуу 30 орчим удаа сонсогдсон аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД