Шинзо Абэ “улирав”

2015 оны 09 сарын 08

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эрх баригч Либерал-Ардчилсан намын даргаар дахин сонгогдов. Түүний цорын ганц өрсөлдөгч Сейко Нода намынхаа дотоод сунгаанд оролцоход шаардагдах санхүүгийн эх үүсвэрээ олоогүй учраас санал хураалтад түвэг учирсангүй. Абэг гурван жилийн хугацаагаар сонгожээ. Тэрбээр эдийн засгийн хэт ачаалалд анхаарал тавихаар амласан аж. Түүнчлэн Японыг дайн хийх, зэвсэгт хүчинтэй байхаас татгалзуулсан заалт бүхий Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар олон түмний дунд хэлэлцүүлэг явуулахаар Абэ төлөвлөж буй юм.