Хатан хааны аминд халдахаар зэхэж байжээ

2015 оны 09 сарын 08

Сирид устгасан гэж Английн Ерөнхий сайд Дэвид Камерон мэдэгдсэн “Исламын улс”-ын хоёр дайчин  хатан хаан II Элизавета болон түүний гэр бүлийн бусад гишүүний аминд халдахаар төлөвлөж байсныг илрүүлжээ.The Telegraph сонинд мэдээлснээр бол Их Британийн уугуул  Рейяд Хан, Жунайду Хуссейн нар Японыг ялсны 70 жилийн ойд зориулж Лондонд зохион байгуулах дурсгалын арга хэмжээний үеэр дэлбэлэх ажиллагаа явуулахаар зэхэж байсныг тусгай албад тогтоосны дараа тэднийг устгах нь зүйтэй гэж үзсэн аж. Өнгөрсөн сарын 14-нд болсон уг арга хэмжээнд Хатан хаан  II Элизавета, хунтайж Чарльз болон хааны гэр бүлийн гишүүд оролцсон аж.Түүнээс гадна тавдугаар сарын 8-нд тэмдэглэдэг Европ дахь дайны ялалтын өдөр, зургадугаар сарын эцсээр болдог Английн Зэвсэгт хүчний баяраар Хан аллага үйлдэхээр төлөвлөж байжээ.  Британийн хэсэг лалын шашинтныг Сирид устгасныг энэ сарын 7-ноос өмнө Ерөнхий сайд Дэвид Кэмерон парламентад мэдээлж байсан аж. Энэхүү Хан гэгч Британийн нисгэгчгүй онгоцыг Сирид анх удаа  ашиглаж цохилт өгөх үеэр алагдсан юм байна. Нөгөө 21 настай Хуссейнийг нь Америкийн нисгэгчгүй онгоц устгаж орхижээ.Хан нь  “Исламын улс”-ын эгнээнд орохоосоо өмнө Британийн нэгэн дээд сургуульд сурч байжээ. Хуссейн нь 2012 онд Английн Ерөнхий сайд асан Тони Блейрийн хувийн цахим сүлжээнд нэвтрэн орсон учир хариуцлага хүлээж байв. Тэрбээр Сирид 2013 онд иржээ. Хуссейн хакеруудын “Киберхалиф” гэдэг бүлэглэлд багтдаг байж.