Ерөнхийлөгч жагсагчдад буулт хийхгүй

2015 оны 09 сарын 08

Молдавын Ерөнхийлөгч Николас Тимофти эсэргүүцлээ илэрхийлэгчдийн шаардлагад буулт хийж, огцрохгүй гэж Төрийн тэргүүний засаг захиргааны ерөнхий нарийн бичгийн дарга Ион Пэдураду мэдэгджээ. Ерөнхийлөгч огцрох нь нийгмийн ч, улс орны ч эрх ашигт нийцэхгүй гэж тэрбээр хэлсэн байна.Жагсагчид Ерөнхийлөгчийг Үндэсний их хурлын талбайд гарч ирэхийг шаардсантай холбогдуулж Пэдураду хэлэхдээ “Энэ асуудлыг Тимофти тунгааж үзээд өөрөө хариугаа өгөх болно” гэсэн байна. Энэ сарын 6-наас Кишинёв хотод олныг хамарсан цуглаан  эхэлжээ. 10 мянга шахам хүн хамрагдсан уг жагсаалд оролцогчид Засгийн газрын ордны дэргэд байсан асар майхныг нурааж, Ерөнхийлөгчөө огцорч, Парламентын ээлжит бус чуулган хийхийг шаардсан байна.