Израилийн Ерөнхий сайд дүрвэгчдээс татгалзав

2015 оны 09 сарын 08

Улсынхаа нутаг дэвсгэр рүү дүрвэгсдийг оруулахаас Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху татгалзсан байна. “Израиль бол газар нутаг багатай, хүн ам цөөтэй, маш жижигхэн улс” гэж тэрбээр хэлжээ. Мөн Иордантай залгаа хил дээрээ хана босгохоор төлөвлөж буйгаа ч нуусангүй.Одоогийн байдлаар Сириэс дүрвэсэн хоёр сая гаруй хүн Египет, Ирак, Иордан, Ливанд, 1.9 сая хүн Туркэд байгаа юм. Европын орнуудад толгой хоргодох зөвшөөрөл хүсэж 348 мянган сири хүн НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газарт хандаад байгаа аж.