Ойрхи Дорнод, Африкийн хямралыг өдөөгч нь АНУ

2015 оны 09 сарын 08

Дүрвэгчидтэй холбоотой хямралаас үүдэж Унгарын Батлан хамгаалахын сайд Чаба Хенде огцорлоо. Дүрвэгчдээс хамгаалан дөрвөн метр өндөр хашааг хил дээр хугацаанд нь барьж дуусгасангүй гэж  Ерөнхий сайд Виктор Орбан түүнийг зэмлэсэн аж. Ойрхи Дорнод, Умард Африкаас нууцаар дүрвэж буй олон мянган цагаачийн хувьд Унгар улс дайран өнгөрөх нэг томоохон зангилаа газар болж буй юм. 160 гаруй мянган дүрвэгч тус улсаар дайрч өнгөрсөн бөгөөд Сербтэй залгаа хил дээр саяны даваа гаригт тэд цагдаа нартай мөргөлдсөнөөс офицерууд хий хэрэглэхэд хүрсэн байна.Дүрвэгсдийг Европын орнуудад тогтоосон тоогоор хуваарилах гэсэн Еврокомиссын саналыг Чех, Словак улс хүлээж аваагүй. Ирэх сарын 15-нд хийхээр товлосон Европын холбооны дээд хэмжээний уулзалт хүртэл энэ асуудлаар хэд хэдэн удаа яриа хэлэлцээр хийхээр Австрийн Канцлер Вернер Файман амлаад байгаа.Испанид дүрвэгчидтэй холбоотойгоор байдал тун түвэгтэй болоод байна. Цагаачдын тоо 70 хувиар нэмэгдсэн. Хил дээр нь 50 дүрвэгчийг саатуулаад байгаа аж. Испанийн Засгийн газар дүрвэгсдийг бүртгэх цэгүүд байгуулж, төсвөөсөө нэлээд хөрөнгө зарцуулжээ. Ойрхи Дорнод, Африкийн хямрал өдөөгч нь АНУ. Үүнд европчууд ч гар бие оролцсон юм. Өөрийн нутаг дэвсгэр дээр Сирийн 1800 хүртэл дүрвэгчийг байрлуулж болох юм гэж Америкийн засаг захиргаа урьд нь мэдэгдэж байв.