Хятадад химийн үйлдвэрт дахин дэлбэрэлт боллоо

2015 оны 09 сарын 08

Хятадын зүүн нутгийн  Чэцян мужийн Лишуи хотод химийн заводод даваа гаригт хүчтэй дэлбэрэлт болсон байна. Энд химийн бодис хадгалдаг байжээ. Хятадын олон улсын радио мэдээлснээр бол дэлбэрэлт болсон газар гал унтраагч 300 хүн, 61 техник ирж, түймрийг унтраасан аж.Иймэрхүү явдал Хятадад сүүлийн үед нэг бус удаа гарлаа. Шаньдун мужид наймдугаар сарын 22-нд химийн заводод дэлбэрэлт болсноос нэг хүн нас барж, есөн хүн шархадсан. Дараа нь есдүгээр сарын 1-ний шөнө мөн энэ мужид бас химийн үйлдвэрт осол гарч таван хүн амиа алдсан. Хэмжээ далайцаараа томоохонд орох нь Тяньжин хотод наймдугаар сарын 12-нд болсон дэлбэрэлт юм. Үүгээр 160 хүний амь хохирч, 800 шахам хүн  нэрвэгдсэн байна.